Нүүр хуудас Гадаад мэдээ Европын холбоог ямар улс тэргүүлэх бол…

Европын холбоог ямар улс тэргүүлэх бол…

150
0
europiin holboo_Austria
Европын Холбоо
 ~Европын холбоог ямар улс тэргүүлэх бол…~

Австрийн сайд нарын танхимын гишүүд канцлерынхаа хамтаар Брюссельд очсон байна. Тус улсын канцлер Себастьян Курц энд ирэх долоодугаар сарын 1-нээс Европын Холбоог тэргүүлэх хугацаандаа хийж хэрэгжүүлэх ажлынхаа хөтөлбөрийг танилцуулсан байна.

Австри ирэх зургаан сарын хугацаанд Европын Холбоог тэргүүлэхдээ аюулгүй байдал, цагаачлал, Брексит, нэгдсэн төсвийн асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллахаа илэрхийлж байна.

Еврокомиссын тэргүүн Жан Клод Юнкер Австрийн Засгийн газрын тэргүүн, гишүүдтэй хийсэн уулзалтаа нааштайгаар дүгнэсний зэрэгцээ тус улсад ихээхэн өндөр хариуцлага ирж байгааг сануулсан юм.

Австрийн канцлер Курц Европт өмнөд умардынхны хоорондын хурцадмал байдал нэмэгдэж байгааг таслан зогсоогоод зогсохгүй Европын Холбооны дотоодод нягт хамтын ажиллагааг сэргээнэ гэдгээ амласан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here