Хайр дурлалын элдэв романсын мөнхийн гол дүр байж чаддаг 24 настай, Канадаас гаралтай дуучин Жастин Биберийн тухай нэгэн сонирхолтой мэдээлэл дэлхийн хэвлэлүүдэд нийтлэгдэх болжээ.
![Duuchin-Justin](https://niitlelch.mn/wp-content/uploads/2018/07/Duuchin-Justin.jpg)
Тэрээр энэ сарын 13-нд модел, загвар өмсөгч Хэйли Болдуинтай сүй тавьсан байна.
![Hailey Baldwin](https://niitlelch.mn/wp-content/uploads/2018/07/Hailey-Baldwin_justin.jpg)
Жастин Селена Гомезоос салсныхаа дараа Хэйлитэй болзож байсан бөгөөд мөн л хоёр тийшээ болсон юм.
Түүний сүйт бүсгүй бол АНУ-ын нэрт жүжигчин Алек Болдуиний охин бөгөөд маш амжилттай яваа загвар өмсөгч, модел юм хэмээн салбарынхан нь үздэг байна.
Түүнийг 2017 оны хамгийн төгс төрхтэй бүсгүйгээр нэрлэж байсан билээ. Ямартай ч шар хэвлэлийнхний бай болсоор ирсэн дуучин Жастин Бибер сүй тавьлаа.
Ингээд түүний сүйт бүсгүйн зургаас хүргэж байна.
![Hailey Baldwin](https://niitlelch.mn/wp-content/uploads/2018/07/Hailey-Baldwin-model.png)
![Hailey Baldwin_model](https://niitlelch.mn/wp-content/uploads/2018/07/Hailey-Baldwin_model-1.jpg)