Нүүр хуудас Гадаад мэдээ “Зул сарын баяр”-ын хачирхалтай заншлууд

“Зул сарын баяр”-ын хачирхалтай заншлууд

230
0
zul-sariin-bayr
"Зул сарын баяр"-ын хачирхалтай заншлууд

Өнөөдөр буюу Зул сарын баяр нь Дэлхий дээр хамгийн өргөн тархсан, шашнаас үүсэлтэй эртний баяр хэмээн үздэг юм.

Христийн шашинтнууд Ромын эзэнт гүрнийг хамарч эхэлснээр 1100 оны үед Кристмасын баяр шашны хамгийн өргөн хэмжээний ёслол болон хувирсан байдаг.

АНУ

Энэхүү баяртай холбогдуулан зарим улс орнууд өвөрмөц гэмээр зан заншилтай байдаг. Тодруулбал АНУ-ын олонх хотуудад байдаг заншил бол гацуур модоо дарсан өргөст хэмхээр чимэглэх явдал юм. Иргэний дайны үеэс бий болсон энэ заншил ирэх ондоо элбэг хангалуун байхыг бэлгэддэг байна.

Португаль

Зул сарын баяраар Португаличууд бурхны оронд очсон гэр бүлийн гишүүддээ зориулж хоол хүнс бэлтгэн, ширээ засдаг байна. Баярын өдөр тэнгэрт хальсан гэр бүлийн гишүүд нь эргэн ирж хамт хооллодог хэмээн үзэх итгэл бишрэл байдгаас ийм заншил тогтжээ.

zul-sariin-bayr-2018
“Зул сарын баяр”-ыг Дэлхий дээр хамгийн өргөн тархсан, шашнаас үүсэлтэй эртний баяр хэмээн үздэг

Грек

Баярын орой Грекчүүд царс модны мөчир шатаадаг заншилтай. Энэ нь аз хийморьтой байхын бэлгэдэл болдог бөгөөд эмэгтэйчүүд интоорын модны мөчир шатааж аз жаргалыг урин дууддаг байна.

Их Британи

Их Британийн ард түмний дунд 18-р зуунаас хойш зул сарын баяраар гацуурынхаа дэргэд эсвэл цагаан борз навчны дор үнсэлцэх уламжлал тогтсон байна. Ингэснээр аз жаргал, хайр сэтгэл ирнэ хэмээн үздэг юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here