Нүүр хуудас Гадаад мэдээ ИНДОНЕЗ: Цунамийн улмаас 373 хүн амь эрсдээд байна!

ИНДОНЕЗ: Цунамийн улмаас 373 хүн амь эрсдээд байна!

53
0
tsunami
Цунамийн улмаас 373 хүн амь эрсдээд байна!

Цунамийн улмаас амь эрсэдсэн хүний тоо 373 болж нэмэгдээд байна. Мөн 1200-аад хүн гэмтэж бэртсэн бол 120 хүн ор сураггүй байна.

Индонезийн байгалийн гамшгаас сэргийлэх агентлагаас энэ тухай мэдээлсэн байна. Ням гарагт Суматра арлын өмнөд эрэг, Ява арлын баруун хэсгийг нөмөрсөн цунамийн давалгааны улмаас хэдэн зуун барилга байшин усанд автжээ.

Аялал жуулчлалын алдартай төвүүд байрладаг Лампунг, Бантен мужийн эрэг хавийн нутгуудад хамгийн их эвдрэл сүйдэл учирсан байна.

Мэргэжилтнүүд Анак-Кракатау галт уул оргилсноос болж далайн усан дор хөрсний гулгалт явагдсан нь ер бусын өндөр давалгаа үүсгэн цунами болсон гэж үзэж байна.

2004 оны 12 дугаар сарын 26-нд Суматра арлын баруун эрэг орчим газар хөдөлж, цунами болсны улмаас 220 мянган хүн амь эрсэдсэний 168 мянга нь Индонезийн иргэн байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here