Нүүр хуудас Гадаад мэдээ Иран улсын цахилгааны хямд тариф, олборлогчдыг татаж байна

Иран улсын цахилгааны хямд тариф, олборлогчдыг татаж байна

58
0
Iran-crypto
Иран улсын цахилгааны хямд тариф, олборлогчдыг татаж байна

Криптовалютын салбар хямралтай байгаа энэ үед зарим крипто олборлогчид олон зуун төхөөрөмжүүдээ унтрааж, алдагдлаа бууруулах оролдлого хийж байна.

Тэгвэл зарим крипто олборлогчид нь үргэлжлүүлэн олборлолт хийхийн тулд бусад арга замыг эрэлхийлж байна.

Тэдний анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа улсуудын нэг нь Иран улс юм. Хилийн чанадын олборлогчдыг маш бага цахилгааны тариф (зарим тохиолдолд 0.006 киловаттт цаг) нь татаж байгаа ч, тус улсад олборлолт хийх нь тийм хялбар зүйл биш ажээ.

Тегеранд төвтэй “Areatak” нэртэй криптовалютын стартапын блокчейн судлаач Нима Дехчаны хэлж буйгаар Иран улсад крипто олборлох үйл ажиллагаа явуулах гэсэн гадны хөрөнгө оруулагчид тэдэнтэй маш ихээр холбогдож байгаа гэнэ.

Тухайлбал Испани, Украйн, Армени, Франц зэрэг улсуудын хөрөнгө оруулагчид “Areatak”-ын фармуудаар зочилжээ. Тэр дундаас Испани улсын олборлогч “Coinpods” нэртэй компанитай хамтын ажиллагааны гэрээ үзэглэж, Иранд шинээр олборлох фармууд ажиллалуулахаар болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here