Нүүр хуудас Гадаад мэдээ ИХ ДОЛООГИЙН УДИРДАГЧИД ТАОРМИНА ХОТОД ХУРАЛДАВ.

ИХ ДОЛООГИЙН УДИРДАГЧИД ТАОРМИНА ХОТОД ХУРАЛДАВ.

87
0

Италийн Сицили арлын өмнөд хэсэгт орших Таормина хотод Их-7-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт болж байна.Уулзалт 2017-5 сарын 26-27-ны өдөр боллоо.Уулзалтын эхний өдөр дэлхийн  эдийн засгын байдал,худалдааны асуудлыг авч хэлэлцсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Уур амьсгалын  өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрээс улсаа гаргахаар төлөвлөж байгаа билээ. Энэ төлөвлөгөөг удирдагчид авч хэлэлцсэн байна.Парисын хэлэлцээрээс гарахгүй байхыг Трампад Японы Ерөнхий сайд Шинзо Абэ уриалаад “Дэлхийн дулаарлын асуудлыг шийдэхэд АНУ тэргүүлэх үүрэг гүйцэтгэх нь цаашид чухал” гэж хэлэв. Удирдагчид цагаачлал, дүрвэгчид болон бусад асуудлыг хэлэлцэж дараа нь хамтарсан мэдэгдэл гаргаснаар энэ удаагийн дээд хэмжээний уулзалт өндөрлөнө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here