Нүүр хуудас Гадаад мэдээ Калифорни мужийн түймэрт амиа алдагсад нэмэгдэж байна!

Калифорни мужийн түймэрт амиа алдагсад нэмэгдэж байна!

98
0
california-tuimer
Калифорни мужийн түймэрт амиа алдагсад нэмэгдэж байна!

АНУ-ын Калифорни мужийн хойд хэсгийг хамарсан түймэрт амиа алдсан хүний тоо 44 болж нэмэгдлээ. Сүүлд 13 хүний цогцос олджээ. Өөр 200 гаруй мөн сураггүй байгаа юм.

Сан-Франциско хотоос хойш 300-гаад км-т байдаг Парадайс хот, Лос-Анжелесийн ойролцоох Вентура тосгон зэрэг хэд хэдэн газарт пүрэв гарагаас эхлэн хэд хэдэн түймэр шатаж байгаа юм.

Вентура тосгоны ойролцоох гал түймэр хүчтэй салхины улмаас улам их газар авч, 37 мянга талбайг хамарсныг гал сөнөөгчид хэлж байна. Лос-Анжелес хот орчим, түүний дотор тансаг зэрэглэлийн Малибу хорооллоос 200 мянга гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна.

Тэр орчимд 370 гаруй байшин барилга үнс нурам болсон бол өөр 57 мянга гаруй байшин аюулд ойрхон байгаа мэдээ ирж байна. Түймэртэй байгаа Калифорнийн өмнө зүгийн нутгуудад өчигдөр салхины хүч дахин нэмэгдсэнээс Вентура болон өөр хэд хэдэн газарт түймрийн шинэ голомтууд үүссэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here