Нүүр хуудас Гадаад мэдээ КАНАД: Майк Новограц компанийнхаа эзэмших эрхийг нэмлээ

КАНАД: Майк Новограц компанийнхаа эзэмших эрхийг нэмлээ

78
0
mike-crypto
"Galaxy Digital" банкны CEO Майк Новограц

“Goldman Sachs”-ын хуучин түнш, хөрөнгө оруулагч Майк Новограц нь криптовалютад ихээхэн хөрөнгө оруулалт хийснээрээ олны анхаарлыг татсан. Тэгвэл Майк Новограц өөрийн үүсгэн байгуулсан “Galaxy Digital” нэртэй криптод суурилсан банкны хувьцаанаас эзэмших хувиа нэмэгдүүлсэн байна.

Өмнө нь тэрбээр нийт хувьцааны 76.6 хувийг эзэмшдэг байсан бөгөөд одоо 221.2 сая нэгж хувьцаа буюу бараг 80 хувийг дангаараа эзэмших болжээ. “Galaxy Digital” банкны CEO Майк Новограц нь компанийнхаа 7.5 сая шинэ хувьцааг нийт 4.8 сая ам.доллараар худалдан авчээ.

~Майк Новограц компанийнхаа эзэмших эрхийг нэмлээ~

“Galaxy Digital Holdings Ltd” нь Канадын хөрөнгө оруулалт, венчурын арилжаан дээр бүртгэлтэй болж арилжиж эхлээд удаагүй байна. Компанийн үүсгэн байгуулагч хувьцаагаа нэмэж худалдан авч буй сургаар “Galaxy Digital”-ын хувьцааны ханш 7.8 хувиар өсжээ.

“Galaxy Digital” нь Канадын хөрөнгө оруулалт, биржийн зах зээл дээр бүртгэлтэй арилжаа хийхийн тулд даруй найман сарыг зарцуулсан гэдэг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here