Нүүр хуудас Гадаад мэдээ Ким Чен Ун АНУ-ын эрх баригчдад хандан ээлжит сүрдүүлгээ хийлээ.

Ким Чен Ун АНУ-ын эрх баригчдад хандан ээлжит сүрдүүлгээ хийлээ.

112
0

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун дайсагнасан харилцаатай байгаа АНУ-ын эрх баригчдад хандан ээлжит сүрдүүлгээ хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

АНУ нэн даруй өдөөн хатгалгаа зогсоож, хориг арга хэмжээгээ цуцлахгүй бол  “цахилгаан соронзон орны цохилтоор АНУ-ын эрчим хүч, хүнсний хангамжийг тасалдуулж, хүн амын 90 хүртэл хувийг устгах болно” мэдэгджээ.

Хойд Солонгосын хэсэг физикийн эрдэмтэн дээрх мэдэгдлийг “бодит болгох” боломжтой хэмээн уламжлав. “Алсын тусгалтай пуужингийн хошуунд дээрх зэвсгийг байршуулан, улмаар АНУ-ын газар нутагт цохилт өгнө” гэжээ.  Устөрөгчийн бөмбөгөөс хэд дахин аюултай хэмээн АНУ-ын талаас үзэж байна.

Хойд Солонгос улс энэ онд зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийж, Японыг чиглэн хоёр ч удаа алсын тусгалтай пуужин харвасан билээ. Энэхүү үйл явдлын улмаас НҮБ тус улсын эсрэг хатуу хориг арга хэмжээ авах болсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here