Нүүр хуудас Гадаад мэдээ КИПР: Европын хамгийн том Блокчейны чуулганд шилдгүүд оролцоно

КИПР: Европын хамгийн том Блокчейны чуулганд шилдгүүд оролцоно

33
0
rsz_block-chain-ih-hural-2019
Европын хамгийн том Блокчейны чуулганд шилдгүүд оролцоно

2019 оны 2 сарын 19,20-ны өдрүүдэд Кипр улсад Европын хамгийн том блокчейн их хурал зохион байгуулагдах гэж байна.

“Nakamoto’s Den” нэрээр хийгдэх энэхүү эвентэд дэлхийн блокчейн, криптогийн салбарын томчууд, санхүүгийн технологийн шилдгүүд оролцох юм.

Эвентийн үеэр олон улсын блокчейн компаниуд нь өөр хоорондоо хөрөнгө оруулалтын өрсөлдөөнийг лайв буюу шууд явуулах юм. Уг төслийг блокчейн зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ үзүүлдэг “Universal Crypto” нэртэй консалтинг компани зохион байгуулна.

“Nakamoto’s Den” нэртэй Олон Улсын чуулганд ойролцоогоор 1000 орчим хүн оролцох төлөвтэй байна. Арга хэмжээ Кипр улсын Лимассол хотын “Carob Mill” нэртэй цогцолборт явагдана.

Чуулганы хамгийн том зорилго нь оролцогчдыг блокчейн хувьсалд татан оруулах, хүчин чармайлтыг нь нэмэгдүүлэх, тэднийг хооронд нь холбох, мэдлэг мэдээллийг нь дээшлүүлэх зорилготой.

Энэхүү их хуралд оролцож үг хэлэх хүмүүсийн дунд Киприйн парламентын дарга Деметрис Суллорис, Киприйн үнэт цаас ба арилжааны хорооны тэргүүн Деметра Калогеру, Либерландын өөртөө засах орны ерөнхийлөгч Вит Жедлица нар байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here