Нүүр хуудас Гадаад мэдээ Метроны буудалд гал гарч метро зогсчээ

Метроны буудалд гал гарч метро зогсчээ

114
0

Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн метроны буудалд гал гарсан байна. Галын шалтгааныг цахилгааны гэмтэл байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм. Метроны буудалд гал гарсны улмаас R/ W чиглэлийн метро зогссон байна. Галын үеэр газар доороос тэсэрч дэлбэрэх чимээ сонсогдож, утаа саагижээ.

Нью-Йорк хотын захиргааны байрны ойролцоо орон нутгийн цагаар мягмар гаригийн өдөр гал гарсан. Цагдаа нар ойролцоох гудамж талбайд хаалт тавьж хөдөлгөөн хорьсон байна. Хотын төвийн R/W метроны буудлын гарцыг түр хааж цагдаа нараас гадна гал сөнөөгчид ирсэн. Азаар зорчигчид болон үйлчилгээний байгууллагын ажилтнуудаас бэртэж гэмтсэн хүн байхгүй. Орон нутгийн цагаар үдээс хойш 17 цаг 15 минутанд гал гарсан метроны буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхэлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here