Нүүр хуудас Гадаад мэдээ МОСКВА: Баярын үдэш Улаан талбайн дэргэдэх ЯВГАН ГҮҮР нуржээ

МОСКВА: Баярын үдэш Улаан талбайн дэргэдэх ЯВГАН ГҮҮР нуржээ

141
0
guur-nurlaa
Москва хотын төв талбайн дэргэдэх Горькийн цэцэрлэгт хүрээлэнд явган гүүр нурснаас 13 хүн бэртсэн золгүй явдал болжээ

Гүүр он солигдохыг хүлээн, төрийн дууллаа сонсч, оны сүүлийн торгон агшныг хүлээн зогссон олны хөлийг дийлэлгүй нуржээ.

Горькийн цэцэрлэгт хүрээлэнд болсон золгүй явдлын улмаас азаар хүний амь нас хохироогүй ч олон хүн гэмтэж бэртжээ.

Гүүр нурсан газарт түргэн тусламжийнхан, аврагчид очиж, иргэдэд яаралтай тусламжийг газар дээр нь үзүүлж, хүнд гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна.

Гүүр нурсан шалтгааныг даац хэтэрсэн, мөн гүүрийн бат бэх байдал алдагдаж, техникийн хувьд бүрэн бүтэн байгаагүйтэй холбон тайлбарлаж байна.

Москва хотын захирагч Сергей Собянин болсон явдлыг нягтлан шалгаж, албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэгджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here