Нүүр хуудас Гадаад мэдээ Мюнхен хотноо “ОКТОБЕРФЕСТ” шар айрагны баяр эхэллээ

Мюнхен хотноо “ОКТОБЕРФЕСТ” шар айрагны баяр эхэллээ

184
0
Germany_beer_festival
Дэлхийд алдартай “Октоберфест” шар айрагны наадам Германы Мюнхен хотноо эхэллээ

Баварын нийслэл хотод жил бүрийн намар болдог уламжлалт шар айрагны баярыг Мюнхен хотын захирагч албан ёсоор нээж, анхны шар айрагны торхны цоргыг нээжээ.

Олон жил тогтсон уламжлал ёсоор хотын захирагч шинэхэн исгэсэн шар айраг бүхий торхны цоргыг тусгай алхаар цохиж онгойлгосон байна. Баварын ерөнхий сайд Маркус Зёдер эхний аяга шар айргийг хүртэж, наадам эхэлснийг зарлажээ. Жил бүрийн намар болдог “Октоберфест” шар айрагны наадам энэ жил 185 дахь удаагаа болж байна.

Энэ жилийн шар айрагны баярын үеэр 600 гаруй цагдаа хүчний ажилтнууд олон нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалж ажиллана. “Октоберфест” шар айрагны баяр 10-р сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ.

Энэ жилийн шар айрагны баярт 6 сая гаруй хүн оролцоно гэж зохион байгуулагчид нь тооцож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here