Нүүр хуудас Гадаад мэдээ Нотр-дамын бөгтөр цамхгийн засварт 5 сая доллар хандивлав

Нотр-дамын бөгтөр цамхгийн засварт 5 сая доллар хандивлав

340
0
The Hunchback of Notre Dame
Нотр-дамын бөгтөр цамхгийн засварт 5 сая доллар хандивлав

Хэдхэн өдрийн өмнө дэлхийн соёлын үнэт өвийн нэг Парисын эх дагиний сүмд гал гарч дээвэр болон нэг цамхаг бүхэлдээ нурсан юм.

Тэртээ 1996 онд Парисын Дарь эхийн домог дээр үндэслэсэн “Уолт Дисней” компани “Нотр-дамын бөгтөр нуруут” хүүхэлдэйн киногоо гаргаж, тухайн ондоо “Оскар”-ын “Шилдэг хүүхэлдэйн кино” номинацад нэр дэвшиж байв.

Энэ хүүхэлдэйд сүмийн цамхагт амьдардаг бөгтөр нуруутай Квазимадо гэх залуу гол дүрд дүрсэлдэг. Америкийн “Уолт Дисней” компанийн Ерөнхий захирал Роберт Айгер таван сая долларын чекийг хандивын үйл ажиллагаанд зориулж байгаагаа мэдэгджээ.

Ингэхдээ дугтуйн дээрээ Квазимадогоос гэж бичээд доор нь “Уолт Дисней” компанийн тамгыг дарж явуулсан байна. Энэ тухайгаа тэрээр компанийн цахим хуудсандаа дурджээ.

Сүмийн сэргээн засварлах үйлсэд иргэд тун идэвхтэй оролцож буй бөгөөд өдгөө нэг тэрбум еврог цуглуулаад байгаа юм. Ерөнхий сайд Макрон таван жилийн дотор сүмийг бүрэн сэргээн засварлаж дуусна гэдгийг мэдэгдээд байгаа билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here