Нүүр хуудас Гадаад мэдээ Нууцлаг өвгөн Стань Лий

Нууцлаг өвгөн Стань Лий

113
0
Стань Лий
Remove term: Зохиолч Стань Лий Зохиолч Стань Лий

Марвелын супер баатруудын кино болгон дээр гарч байдаг энэ өвөөг та бүхэн анзаарч байв уу? Тэр ямар учиртай хүн юм бол?

Тэгвэл Стань Лий нь,

2008 оны Iron Man (Төмөр хүн) киноноос хойш Hulk (2008), Iron Man 2 (2010), Thor (2011), Ахмад Америк: Анхны өшөө авагч (2011), The Avengers (2012), Iron Man 3 (2013), Thor: Харанхуйн ертөнц (2013), Ахмад Америк: Өвлийн цэрэг (2014), Guardians of the Galaxy (2014), Avengers: Age of Ultron (2015), Ant-Man (2015), Ахмад Америк: Иргэний дайн (2016), Doctor Strange (2016), Guardians of the Galaxy Vol. 2 (2017), Spider-Man: Homecoming (2017), Thor: Ragnarok (2017), Black Panther (2018), Avengers: Infinity War (2018), Ant-Man and the Wasp (2018) гээд бүх кинонуудад гараад өнгөрдөг нэгэн эрхэм байсан нь Стань Лий хэмээх эрхэм юм.

Өнгөрч буй долоо хоногт 95 насандаа таалал төгссөн энэ эрхэм хүнд Marvel-ын зүгээс хэчнээн их баярлаж, талархаж явдгаа илэрхийлж байсны хэлбэр нь кино болгондоо Стань Лийг оролцуулдаг сайхан уламжлал юм.

Шог сэтгүүл, номын зохиолч Стань Лий нь 1940-өөс 2010-аад он хүртэл идэвхтэй уран бүтээл туурвисан нэгэн бөгөөд Марвелын уран сайхны удирдагчаар 20 гаруй жил ажилласан нэгэн билээ. Тэрбээр Хүн-Аалз, X-Хүмүүс, Iron Man, Thor, Hulk, Black Panther, Daredevil, Doctor Strange, Ant-Man зэрэг супер баатруудын дүрийг анх бүтээсэн зохиолч юм.

1970, 1980-аад онд Марвелын цувралын зурагт сэтгүүлүүд, номууд дэлхий нийтийг байлдан дагуулахад түүний хувь нэмэр их байсан. Тухайн үед хүүхдийн зохиол, зурагт номуудад маш их хязгаарлалт тавьдаг, хатуу чанд байсныг өөрчлөхөд Стань Лийгийн хүчин чармайлт гарцаагүй байжээ.

Ямартай ч түүхээ мартах ёсгүй, гарал үүслээ үргэлж санаж дурсаж, хүндэтгэж явах ёстой гэдгийг өдгөө олон тэрбум ам.долларын орлоготой ажилладаг Марвел Энтертейнмент үйлдлээрээ илэрхийлдэг.

Түүний хамгийн том жишээ нь Стань Лий агсан юм. Зөвхөн кино урлаг ч биш, бусад бизнесийн салбарынхан өнөөгийн их амжилтын үлгэр жишээ болсон уран бүтээлч юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here