Нүүр хуудас Гадаад мэдээ Олзны цэрэг Танака Акио”Төрөлх нутагаа хэрхэн өөрчлөгдсөнийг харахыг хүсдэг”

Олзны цэрэг Танака Акио”Төрөлх нутагаа хэрхэн өөрчлөгдсөнийг харахыг хүсдэг”

177
0

Түүнийг Танака Акио гэдэг .  Дэлхийн хоёрдугаар дайн дуусах үед одоогийн БНХАУ-ын зүүн хойд хэсгээр ЗХУ-д олзлогдон Сибирт хоригдож байсан Япон цэрэг эдүгээ ОХУ-ын Линенград мужид амьдардаг бөгөөд  Санктпетербургт байрлах Японы Консулын газраас түүнийг уг гарвалыг тогтоохоор ажиллаж буй аж.

Танака 1927 онд Хоккайдод төржээ. Улмаар дунд сургуулиа төгсөөд 17  насандаа цэрэгт элсэж, дайны фронт руу явсан байна. Үүний дараа 45 жил олзлогдож, ОХУ-ын зүүн хязгаарын шоронд 10 жил хүнд хөдөлмөр эрхэлжээ. Дайн дуусах үед олзны цэргүүдийг нутаг руу нь буцааж эхэлсэн ч, Танака “Хэрэв буцна гэвэл урвагч гэж үзээд цаазлах юм уу, буудаж хөнөөх байх” гэж бодоод үлдэхээр шийдэж байсан гэнэ.

Тэр 60 гаруй насандаа ЗХУ-ын иргэншил авч, Владивостокт далайчнаар ажиллаж байгаад сүүлд Линенградад суурьшин   хөдөө аж ахуй эрхлэх болсон байна. Одоо тэр 89 насны босго алхсан бөгөөд тэтгэвэртээ гарч, ганцаараа амьдардаг аж.

Танака гуайн аав нь Хоккайдод зочид буудал ажиллуулдаг байжээ. Тэрбээр Японд байгаа хамаатан садан руугаа захидал бичиж байсан ч, хэзээ ч хариу ирж байгаагүй гэнэ. Харин одоо тэрбээр “Төрөлх нутаг минь хэрхэн өөрчлөгдсөн бол гэдгийг л харахыг хүсч байна” гэж ярьдаг гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here