Нүүр хуудас Гадаад мэдээ Португалийн Нодейриньо тосгоны 12 хүн усны саванд 12 цагийн турш хоргодож галаас...

Португалийн Нодейриньо тосгоны 12 хүн усны саванд 12 цагийн турш хоргодож галаас амьд гарчээ.

211
0
Португали улсын төвийн мужуудад дэгдсэн ойн түймрийн улмаас 62 хүн амиа алдсан байна.Тус улсын  нэгэн тосгоны оршин суугчид устай саван дотор нуугдсаны ачаар ой түймэрт өртөн гарцаагүй амиа алдах байсан тохиолдлоос аврагдаж чадсан байна. Хөрш айлуудын 12 хүн усны саванд 12 цагийн турш хоргодсон аж.
+40 хэмийн халуун болж буй үед өнгөрсөн бямба гарагт дэгдсэн ойн түймрийг унтраах ажиллагаа замуудыг хааж унасан шатсан моднууд болон хүчтэй салхины улмаас удааширч байгаа юм.
Усны саван дотор нуугдах санааг Нодейриньо тосгоны оршин суугч Мария ду Сеу Силва бодож олсон байна. Түймэр тосгонд ойртон ирэх мөчид тэрбээр 85 настай ээжийгээ авч гарч чадахгүй нь гэдгээ ойлгоод шууд усны саван дотор хоргодох шийдвэр гаргажээ.
“Ээж маань машин дотор орж сууж чадахгүй байсан. Намайг орхи, би шалан дээр хэвтэж байгаад үхье гэж ээж минь хэлж байлаа. Би хүүтэйгээ нийлж байгаад ээжийгээ байшингаас авч гараад усны сав руу орцгоосон” хэмээн Мария ярьж байна. Тэрбээр 81 настай эцгийгээ мөн усны саван дотор оруулж амийг нь аварчээ. “Тэр мөчүүд яг л аймшгийн кино мэт санагдаж байлаа” хэмээн Мария ярьжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here