Нүүр хуудас Гадаад мэдээ Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайжийг эсэргүүцэв

Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайжийг эсэргүүцэв

83
0
saud-arab
Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайжийг эсэргүүцэв

Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж Тунист айлчилж байгааг эсэргүүцэгчид Тунисийн Ерөнхийлөгчийн ордны гадна жагсаал зохион байгуулсан байна. Тус жагсаалд олон зуун хүн оролцсон байна.

Тэд Йемен, Палестины далбааг барин жагссан бөгөөд Саудын Араб тэргүүтэй Арабын эвслийн Йеменд 2015 оны 3 сараас хойш явуулж байгаа цэргийн ажиллагааг эсэргүүцэж буйгаа илэрхийлцгээж байлаа. Энэ жагсаалд хүний эрхийг хамгаалагч байгууллага, сэтгүүлчдийн нийгэмлэгийн гишүүд, Тунисийн улс төрчид ч оролцсон байна. Өнгөрсөн 26-ны өдөр Тунисийн Үндэсний сэтгүүлчдийн холбоо Ерөнхийлөгч Ас Себсид хандаж Саудын угсаа залгамжлагч хунтайжийн айлчлал нь Тунисийн хувьсгалын үндсэн зарчмуудыг ноцтойгоор зөрчиж байгааг сануулсан захидал илгээсэн юм.

Сэтгүүлчдийн холбооныхон Саудын хунтайж Мухаммед бен Сальман Аль Саудыг өөрийн үйлдлээрээ үг хэлэх эрх чөлөөнд халдаж байгаагаа илэрхийлдэг хэмээгээд Стамбулд Саудын сэтгүүлч Жемаль Хашоггийн аминд халдсан хэрэг гарсныг сануулсан байна. Мухаммед Бен Сальман Аль Сауд нь 2011 оны хувьсгалаас хойш Тунист айлчилж байгаа Саудын Арабын хааны гэр бүлийн анхны гишүүн юм. Тэрээр энэ сарын 23 наас хийж байгаа айлчлалынхаа хүрээнд Арабын нэгдсэн Эмирт улс, Бахрейн, Египетэд айлчилсан бол Тунисээс Их 20 ийн дээд уулзалтад оролцохоор Буйнос Айрес хотыг зорино.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here