Нүүр хуудас Гадаад мэдээ Тог хулгайлж, БИТКОЙН олборлож байсан этгээдийг саатуулав

Тог хулгайлж, БИТКОЙН олборлож байсан этгээдийг саатуулав

99
0
bitcoin
Тог хулгайлж, БИТКОЙН олборлож байсан этгээдийг саатуулав

Тайвань улсад хулгайн тог цахилгааныг ашиглан крипто олборлолт явуулж, олон сая ам.доллар олсон хэрэгт буруутган нэг эрэгтэйг баривчлан саатуулжээ.

Янг гээч нь өөрийн мэдлийн бизнесийн объектууд дээрээ Биткойн, Этер олборлох зорилгоор 100 сая шинэ Тайвань доллар буюу ойролцоогоор 3.25 сая ам.доллартай тэнцэх цахилгааныг хулгайн аргаар ашигласан байна.

Тэрбээр Тайваньд нийт 17 сүлжээ дэлгүүрт байрлуулсан цахилгааны эх үүсвэрүүдээсээ дээрх цахилгааныг хулгайн аргаар ашиглажээ. Бүр тодруулбал, эхлээд тоглоомын дэлгүүр юм уу интернет кафег тодорхой хугацаанд түрээслэхээр гэрээ байгуулна, ингээд түрээсийн хугацаандаа өөрийнхөө мэдлийн цахилгаанчдаар тогны холболтыг нь өөрчлүүлж, хулгайн цахилгаанаа тоолуур дээр бичигддэггүй болгож байжээ.

Тайвань улсын цахилгаан түгээх сүлжээний газраас дээрх үйлдлийг сэжиглэн холбогдох цагдаагийн газарт хандсанаар гэмт үйлдэл нь илэрчээ.

Сүүлийн үед Тайвань гэлтгүй, эх газрын Хятадад тог цахилгааныг хулгайн аргаар ашиглан крипто олборлолт хийх үйлдлүүд маш олон гараад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here