Нүүр хуудас Гадаад мэдээ Туркд халдлага болж 39 хүн амиа алджээ

Туркд халдлага болж 39 хүн амиа алджээ

167
0

Шинэ он гарах үеэр Туркийн Стамбул хотын “Reina” нэртэй нэгэн шөнийн цэнгээний газар үл таних этгээд буутай халдлага үйлдэж 70 орчим хүн өртжээ.

халдлагад өртсөн хүмүүсийн 35 нь газар дээрээ нас барж мөн 4 хүн эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алджээ. Халдлагыг үйлдэгч этгээд хэрэг үйлдсэнийхээ дараа өөрийгөө буудан хороосон байна.

Тус хэргээс үүдэн Европ, Хойд Америкийн Засгийн газруудын зүгээс иргэдээ террорист халдлагад өртөж болзошгүй тул аль болох гадуур, олон нийтийн газраар явахгүй байхыг сануулсаар байна.

Жишээлбэл, өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 13-нд Парис хотноо болсон халдлагын үеэр 130 хүн, энэ оны зургаадугаар сарын 12-нд АНУ-ын Орландо мужийн гей залуусын цэнгээний газар 49 хүн буудуулж амь үрэгдсэн байна.

Стамбулд болсон тус халдлагын үеэр АНУ-ын нэлээд хэдэн иргэн амь үрэгдсэн бөгөөд Цагаан ордноос тус хэргийг буруушаасан мэдэгдэл гаргаад байгаа юм. Мөн тус хэрэг дээр Туркийн Засгийн газартай хамтран ажиллахаа мэдэгдээд, иргэдээ эх орондоо ирэхийг сануулсаар байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here