Нүүр хуудас Гадаад мэдээ Фэйсбүүкд криптовалют гаргахаа түр хойшлуулахыг санууллаа 

Фэйсбүүкд криптовалют гаргахаа түр хойшлуулахыг санууллаа 

70
0
facebook-crypto
Фэйсбүүкд криптовалют гаргахаа түр хойшлуулахыг санууллаа 

АНУ-ын Конгрессоос олон нийтийн сүлжээ эрхлэгч Фэйсбүүк компанийнханд хандаж криптовалют гаргаж зах зээлийн эргэлтэд оруулах төлөвлөгөөгөө хойшлуулахыг зөвлөмж хүргүүлээд байна.

АНУ-ын парламентын доод танхимын санхүүгийн үйлчилгээний асуудал эрхэлсэн тусгай хорооны тэргүүн Максин Уотерс Фэйсбүүкийнхэнд хандаж Либра нэртэй криптовалют гаргах үйл явцаа холбогдох хяналт шалгалт дуусах хүртэл хойшлуулахыг хүссэн байна.

Мөн тэрээр Фэйсбүүкийн удирдлагуудад хандаж Конгрессын сонсголд оролцож криптовалют гаргахтай холбоотой мэдээллийг гишүүдэд өгөх ёстойг анхааруулсан байна. Фэйсбүүк компанийнхан өмнө нь хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцыг алдсан асуудал холбогдсон учир дотоод төлбөр тооцоогоо хийх цахим мөнгөтэй болох асуудалдаа нухацтай хандах ёстойг Конгрессын тусгай хорооныхон сануулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here