Нүүр хуудас Гадаад мэдээ Хамгийн том БИТКОЙН олборлогч Битмейний Сио шуугиан дэгдээв

Хамгийн том БИТКОЙН олборлогч Битмейний Сио шуугиан дэгдээв

94
0
Bitmain-ceo-Jihan-Wu-01
БНХАУ-ын иргэн Битмейний сио Жихан Ву

БНХАУ-ын хэд хэдэн эх сурвалжууд дэлхийн хамгийн том Биткойн олборлогч төхөөрөмж үйлдвэрлэгч болох Битмейний сио Жихан Ву ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөнө хэмээх мэдээлэл цацаад байна.

Крипто олборлогч төхөөрөмжүүдийг олноор нь үйлдвэрлэдэг Битмейн нь салбартаа тэргүүлэгчийн байр суурийг хадгалдаг. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр тус компани нь шилжилтийн үе шатандаа яваа бөгөөд томоохон өөрчлөлтүүд ойрын үед хийгдэж болзошгүй ажээ.

Тухайлбал Битмейний СИО нар болох Жихан Ву, Jenke Group зэрэг нь тун удахгүй гүйцэтгэх захирлын албан тушаалуудаа өөрсдийн хүсэлтээр өгч мэдэхээр байна.

~Хамгийн том Биткойн олборлогч төхөөрөмж үйлдвэрлэгч болох Битмейн компани~

Хятадын эх сурвалжийн уламжилснаар тэдний байр суурийг залгамжлах хүн нь Ванг гэгч байх гэнэ. Одоогоор илүү дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох хүмүүс нь өгөхөөс нууцалж байна. Эргэн сануулахад өнгөрсөн 11 дүгээр сарын дундуур Жихан Вуг компанийн томоохон шийдвэр гаргалтад оролцож чадахаа байсан гэх мэдээлэл цацагдсан.

Мөн Битмейний компанийг олборлох үйл ажиллагаагаа бүрэн зогсоох гэж байгаа, цаашид олборлогч үйлдвэрлэхээ болино, олон тооны ажилчдаа хална гэх мэдээлэл дуулдаад байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here