Нүүр хуудас Гадаад мэдээ Холливуудын одод тарган байхыг илүүд үзэв үү!

Холливуудын одод тарган байхыг илүүд үзэв үү!

379
0

2017 онд олон бүсгүйчүүд жингийн илүүдэлтэй болсон гэж шүүмжлүүлж байна.Барбадос гоо үзэсгэлэн Рианна өв тэгш галбираараа гайхуулж,Холливуудын секс бэлгэ тэмдэг болж байсан цаг саяхан.Харин он гарсаар түүний илүүдэл жин шүтэн бишрэгчдийнх нь санааг зовоож эхэлсэн юм.Рианна эхлээд үүнийг төдийлөн хүлээн зөвшөөрөхгүй байсан ч саяханаас аль болох нэвсгэр,хэмжээ томтой хувцас сонгох болжээ.Түүнийг ойролцоогоор 15 кг нэмэгдсэн гэж үзэж байна.

Харин Мэрайя Кэриг 40 кг нэмэгдсэн гэж шар хэвлэлүүд шуугиж байна.Баян сүйт залуугаасаа хагацсан Мэрайя ойролцоогоор 95-110 кг жинтэй болсон бололтой.

“Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” цувралын од Эва Лонгория харин хоёр жилийн дотор 10 кг нэмэгджээ.Ойрхон тохиосон 2 ч удаагийн салалтын улмаас жүжигчин бүсгүй сэтгэлзүйн хямралд өртөөд байсан.Харин одоогийн нөхөр Хосе Антонио Бастон түүнийг тарган байсан ч хайрлах чадах нэгэн гэдэгт итгэлтэй байдаг гэнэ.

I’m like a Bird дуугаараа 2000 онд дэлхийг байлдан дагуулж байсан Канадын дуучин Нелли Фуртадо илүүдэл жинтэйгээ тэмцэхийг хичээж байгаа ч төдийлөн амжилт олохгүй байгаа ажээ.Энэ хугацаанд тэрээр 20 кг нэмэгджээ.

Дуучин Кешигийн тухай мэдээлэл 6 жилийн өмнө баруун хэвлэл мэдээллийн эхний нүүрүүдийг чимдэг байлаа.Продюсертэйгээ үүсгэсэн зарга нь амжилт олоогүйгээс Кеши сэтгэл санааны гүн хямралд орж улмаар эрчимтэй жин нэмж эхэлжээ.Тэр 6 жилийн дотор 30 кг нэмээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here