Нүүр хуудас Гадаад мэдээ Хонконгийн эсэргүүцлийн жагсаалд хоёр сая иргэн оролцжээ

Хонконгийн эсэргүүцлийн жагсаалд хоёр сая иргэн оролцжээ

101
0
hongkong-jagsagchid-01
Хонконгийн эсэргүүцлийн жагсаалд хоёр сая иргэн оролцжээ

Хонконгд БНХАУ-д ялтан шилжүүлэх тухай хуулийн төсөл, Хятадын Коммунист намын дэмжлэгтэй эрх баригчид, болон түүний дотор өөртөө засах орны тэргүүн Керри Лиамыг огцрохыг шаардсан жагсаал үргэлжилсээр байна. Эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчид Керри Лиамыг огцорч, уучлал гуйхыг шаардсан эсэргүүцлийн жагсаалд ойролцоогоор хоёр сая хүн оролцон гэж мэдээллээ.

Эсэргүүцлийн жагсаал өндрөө авч, олны хамарсан эмх замбараагүй байдал хяналтаас гарах эрсдэлтэй үед тус улсын засаг захиргааны тэргүүн Керри Лиам олон нийтэд хандаж уучлалт гуйж, ард түмэндээ хандан алдаагаа залруулах дахин нэг боломж олгохыг хүссэн байна.

Цагдаа нар эсэргүүцэгчдийн хүчтэй тэмцэлтэй тулгарч 500 гаруй хүнийг хүч хэрэглэн баривчилсан аж. Тэд жагсаалыг хүчээр тараахын тулд нулимс асгаруулагч хий болон резинэн сумтай буу ашиглаж байжээ. Харин жагсагчид “бид та нартай адил Хонконгууд. Тиймээс бидэн рүү битгий буудаач” гэсэн нэгдсэн уриаг ашиглаж байсан аж. Олныг хамарсан эмх замбараагүй байдлаас болж 70 орчим хүн шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн талаар албаны хүмүүс мэдээлсэн байна.

Мөн дэлхийн улсууд үүсээд буй нөхцөл байдал, нийтийг хамарсан эмх замбараагүй байдалтай холбоотойгоор тус улсад сурч, хөдөлмөрлөж буй иргэдээ болгоомжтой байхыг сануулж, эсэргүүцлийн үйл ажиллагаанаас хол байхыг анхааруулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here