Нүүр хуудас Гадаад мэдээ Хятадад эмэгтэй жолооч нарт зориулж…

Хятадад эмэгтэй жолооч нарт зориулж…

96
0
Хятадад эмэгтэй жолооч нарт зориулж...
Хятадад эмэгтэй жолооч нарт зориулж...
Хятадад эмэгтэй жолооч нарт зориулж зогсоол бий болгожээ
БНХАУ-ын Жэйжань мужийн Жиандэ, Тонлу хотод эмэгтэй жолооч нарт зориулсан авто зогсоолтой болжээ.
Ягаан өнгийн хүрээтэй уг зогсоол нь бусад хэвийн хэмжээтэй зогсоолоос 1.5 дахин өргөн гэдгээрээ онцлогтой. Учир нь эмэгтэй жолооч нар автомашинаа ердийн хэмжээтэй зогсоол байрлуулахдаа тааруу байдаг. Тиймээс илүү өргөн зогсоол хийж өгснөөр тэдэнд машинаа зогсоолд байрлуулахад хялбар болгосон гэж санаачлагчид ярьжээ.
Саяхан жолооны үнэмлэхээ гардан авсан эмэгтэй жолооч Ян Шинь “Ийм зогсоолтой болсонд би баяртай байна. Өнгө загвар нь ч гоё юм. Эмэгтэй жолооч нарт илүү хялбар боллоо” гэжээ.
Хятадын “Weibo” микро блогт уг асуудал маш идэвхтэй хөндөгдөж байна. Хэрэглэгчид эмэгтэй жолооч нарыг зогсоолд машинаа байрлуулахдаа үнэхээр тааруу гэж дүгнэдэг хэвшмэл ойлголтоо хэвээр хадгалж байна. Харин зарим хэрэглэгч уг автомашины зогсоолыг “хүйсээр ялгаварлан гадуурхаж байна” гэж үзжээ.
Өнгөрсөн онд Хятадын өөр хотод эмэгтэйчүүдэд зориулсан зогсоолыг тохижуулж туршиж байсан аж.

эх сурвалж: today.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here