Нүүр хуудас Гадаад мэдээ Хятадад үйлдвэрлэсэн Y-8-200F тээврийн онгоц осолджээ.

Хятадад үйлдвэрлэсэн Y-8-200F тээврийн онгоц осолджээ.

280
0

Мьянмарын өмнөд хэсгийн Миейк хотоос Янгон хот хүрэхээр явж байсан цэргийн “Y-8” онгоц өчигдөр орон нутгийн цагаар 21.48 цагийн орчимд сураггүй алга болсон билээ.

Уг онгоцонд 122 хүн байсан бөгөөд нисэх багийн 14 гишүүн болон 108 зорчигч зорчиж явжээ. Зорчигчдын ихэнх нь Мьянмарын армийн цэргүүд болон гэр бүлийнхэн нь байсан юм. Мөн зорчигчдын дунд бага насны 12 хүүхэд байжээ. Онгоц Давэй хот хүрэхээс 20 гаруй км дутуу байхад төв станцаасаа холбоо тасарч, удалгүй радарын дэлгэцнээс алга болжээ.

Аврагчид онгоцны сэг болон зарим зорчигчдыг цогцсыг олсон талаараа албан ёсоор мэдэгдсэн юм. Онгоцны сэгийг Андаман тэнгисээс олжээ. Энэхүү мэдээллээс хэдхэн хормын дараа тус улсын Зэвсэгт хүчний албан ёсны фэйбүүк хуудастаа “Цэрэг эрс, тэдний гэр болон нисэх багийн гишүүдийг тээвэрлэж явж байсан нисэх онгоц Андаман тэнгист осолдлоо. Үнэхээр харамсалтай зүйл боллоо” гэж бичжээ.

Андаман тэнгист тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд болон гурван нисдэг тэрэг эрэн хайх ажиллагааг явуулж байна. “Онгоцны эх биеийг олоогүй байгаа учир уг ослоор хэдэн хүн амиа алдсан эсэхийг нарийн мэдэх боломжгүй байгаа” талаар Тээврийн яамны мэргэжилтэн мэдэгдэв.

Энэ нь дөрвөн сэнст турбин хөдөлгүүртэй Y-8F -200 хэмээх Хятадад хийсэн онгоц байсан аж. Мьянмарын цэргийнхэн одоо ч уг онгоцыг тээвэрт өргөнөөр ашигладаг байна.

Цэргийн нисэх онгоцыг өнгөрсөн оны гуравдугаар сард худалдан авч, Мьянмарын цэргийн флотын нисэх онгоцны авиапаркийг сэлбэсэн ба хэдий хуучирсан, элэгдсэн хэдий ч, 809 нислэгийн цаг ниссэн ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here