Нүүр хуудас Гадаад мэдээ ХЯТАДУУД ӨВӨРМОНГОЛ ХҮНИЙГ МОРЬТОЙ НЬ ДАЙРЧ АЛЖЭЭ.

ХЯТАДУУД ӨВӨРМОНГОЛ ХҮНИЙГ МОРЬТОЙ НЬ ДАЙРЧ АЛЖЭЭ.

322
0

Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Хандгайт сумын Шугуйт гацаанд хэсэг хятад иргэд өвөрмонгол иргэнийг  унаж явсан морьтой нь хамт автомашинаар дайрч байгаа бичлэг цахим орчинд шуугиан тарьж байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаачлан Шугуйт гацааны малчдын газрыг олон хятадууд ирж булаах гээд нутгийн ардуудыг ийнхүү зодож түйвээсэн гэнэ.
Үүнийг эсэргүүцсэн нэгэн Өвөрмонгол эрийг хятадууд машинаараа дайран амь насыг нь хохироосон аж. Харамсалтай нь сүүлийн үед энэ мэт хүчирхийлэл Өмнөд монголын нутагт олон гардаг болоод байгаа аж. Хөлөнбуйр хот бол газар нутаг өргөн уудам, байгаль нь төгөлдөр үзэсгэлэнт нутаг юм. ӨМӨЗО-ны аялал жуулчлалын хамгийн баялаг орон болох бөгөөд бүх Хятадын аялал жуулчлалын 20 цуут газрын нэг, бүх Хятадын 6 том аялал жуулчлалын баазын нэг юм. Хөлөнбуйрын тал нутаг нь “Хятадын хамгийн үзэсгэлэнт тал нутаг”-аар үнэлэгддэг юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here