Нүүр хуудас Гадаад мэдээ Хятад улсын Крипто чансааны жагсаалт шинэчлэгдлээ

Хятад улсын Крипто чансааны жагсаалт шинэчлэгдлээ

95
0
china-crypto
Хятад улсын Крипто чансааны жагсаалт шинэчлэгдлээ

БНХАУ-ын мэдээлэл ба салбарын хөгжлийн төвөөс крипто төслүүдийн чансааны жагсаалтыг танилцуулдаг уламжлалтай.

Тэгвэл энэ сард нийт 35 крипто төслийг харьцуулан авч үзсэн бөгөөд Биткойн дээш байр ахиж, Tron шинээр жагсаалтын дээгүүрт бичигдэх болжээ.

Энэ он гарснаас хойш танилцуулагдаж буй 2 дахь чансааны жагсаалтад цоо шинээр ганц крипто орж ирсэн нь Tron юм. Одоогийн байдлаар чансааг EOS тэргүүлсэн хэвээр байна. Харин Tron шууд жагсаалтын 2 дугаар байрт орж, “Ethereum”-ыг байр ухраажээ.

Энэ сард “Ethereum” 3 дугаар байранд, BTC буюу Биткойн 13 дугаар байранд бичигдсэн байна. Өмнөх чансаанд 15 дугаарт эрэмбэлэгдэж байсан Биткойн ийнхүү 2 байр дэвшжээ. Тэгвэл BCH 27 дугаар байранд жагссан байна.

Жагсаалтын 2 дугаар байр руу шууд дэвшсэн Tron-ы хувьд өнгөрсөн 2018 оны 5 дугаар сард зах зээлд нэвтэрсэн харьцангуй шинэ криптовалют билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here