Нүүр хуудас Гадаад мэдээ Хүний толгой авч явж байсан нэгэн этгээдийг баривчилжээ.

Хүний толгой авч явж байсан нэгэн этгээдийг баривчилжээ.

187
0
Каннибализм буюу хүний мах идсэн хэргээр Өмнөд Африкийн шүүх дөрвөн этгээдийг шүүж байна.
Анх байцаахад сэжигтнүүдийн нэг нь “Бид хүний гар, хөлийг “бий болгосон”. Ядарч өлсөж байсан учир үүнийг идсэн” гэж байжээ. Цагдаа нар түүний Квазулу-Натал муж дахь гэрт нь очиход хүний эд эрхтнүүд байсан аж.
Ингээд хүн амины хэрэг, хүний амийг хуйвалдан хөнөөсөн хэргээр түүний хамсаатан болох гурван хүнийг нэмж баривчилжээ. Тэдний хоёр нь уламжлалт анагаах ухааны эмч гэнэ.
Тэднийг шүүх хурал Квазулу-Натал мужийн Дурбан хотод өчигдөр эхэлсэн байна.
Тус хотын Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч ВВС телевизэд мэдэгдэхдээ “22-32 насны энэ дөрвөн залуу хүн амины хэрэг үйлддэг томоохон бүлэглэлийн нэг хэсэг байж болзошгүй” гэжээ.
Энэ хэрэгтэй холбогдуулан өргөтгөсөн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Алга болсон хамаатан садныхаа талаар мэдээлэл өгөхийг Өмнөд Африкийн ард иргэдэд цагдаа нар уриаллаа.
Шүүх эмнэлгийн шинжээчид сэжигтнүүдийн гэрээс олдсон хүний биеийн хэсгүүдийг шинжилж байгаа аж. Тэндээс олдсон хүний биений хэсгүүд нэг хүнийх эсвэл хэд хэдэн хүнийх эсэх нь тодорхойгүй байна.
Хүний толгой авч явж байсан өөр нэгэн этгээдийг Дурбан хотын цагдаа нар нэг сарын өмнө баривчилсан аж. Гэмт этгээд тэр толгойг уламжлалт анагаах ухааны эмнэлэгт зарах гэж байсан гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here