Нүүр хуудас Гадаад мэдээ Швейцарын тансаг зэрэглэлийн цагнаас гадна нүдний шил, гар утас, арьсан эдлэл үйлдвэрлэдэг...

Швейцарын тансаг зэрэглэлийн цагнаас гадна нүдний шил, гар утас, арьсан эдлэл үйлдвэрлэдэг брэнд.

306
0

TAG HEUER нь Швейцарын тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгч бөгөөд дэлхийд спорт цаг болон Хронографаараа хамгийн алдартай. Тус брэнд нь тансаг зэрлэглэлийн барааны LVMH группын гишүүн ба цагнаас гадна нүдний шил, гар утас, арьсан эдлэл үйлдвэрлэдэг дэлхийд тэргүүлэгч брэнд юм. 1860 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш цаг урлалд гаргасан амжилтууд нь TAG HEUER-г авто спортын №1 түнш болон томоохон уралдаануудын албан ёсны цаг заагч болох хүндтэй алдарыг олгосон юм. 1911 онд “Time of Trip” нэртэй анхны хроногаф хяналтын самбарын патентаа авч байсан бол 1916 онд “Micrograph” хэмээх анхны секундыг 100 хуваасан нарийвчлалаар бүртгэх цагаа танилцуулж байжээ. 2012 онд “Microtimer” (1/1000 сек) секундыг 1000 хуваасан нарийвчлал бүхий цаг үйлдвэрлэж байсан. Эдүгээ 2017 онд угсардаг, ухаалаг цаг гаргасан ба энэ оны 3 сард нээлтээ хийж дэлхий нийтийг шуугуулсан юм.TAG HEUER брэндийн элч төлөөлөгчөөр Холливудын жүжигчин Brad Bitt, Leanorda Di Caprio, алдарч Гольфийн тамирчин Tiger Woods, F1 нисгэгч Lewis Hamilton зэрэг алдартнууд байсан бол одоог хүртэл Холливудын жүжигчин Cameron Diaz, Steve McQueen, Теннисчин Maria Sharapova, F1 нисгэгч Jensen Button, 2014 оноос Christiano Ronaldo, NBA Brooklyn Nets багийн хамгаалагч Jeremy Lin нар ажиллаж байгаа билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here