Нүүр хуудас Гадаад мэдээ Энэтхэг улсад ЖУУЛЧИН ОХИД-ыг хүчиндэх нь нэмэгдэж байна!

Энэтхэг улсад ЖУУЛЧИН ОХИД-ыг хүчиндэх нь нэмэгдэж байна!

306
0
juulchin-busgui

Оросын 21 настай жуулчин бүсгүйг буудалласан дэн буудлынх нь менежер, хөтөч, басхүү өөр дөрвөн хүн бүлэглэн хүчиндсэн хэрэг гарчээ. Энэхүү хэрэгтэй холбогдуулан нийт зургаан хүнийг баривчилсан байна.

Хохирогчийн нүүр болон хүзүү, гар дээгүүр нь хазсан, хүч хэрэглэсэн ул мөр олноороо олдсон. Хэрэг болсон газар нь Энэтхэгийн алдарт 9 дүгээр зууны Аннамалаяр нэртэй сүм байдаг Тируваннамалай нэртэй хот юм байна.

Эндэхийн сүм нь Хинди шашны хамгийн том сүм цогцолборуудын нэгд тооцогддог.

Тоо баримт,

-Энэтхэг улсад өдөрт 110 хүчингийн хэрэг бүртгэгддэг бөгөөд сүүлийн үед гадны жуулчин эмэгтэйчүүдэд халдах нь эрс нэмэгдсэн.

-Өнгөрсөн зургадугаар сард Энэтхэгийн хойд нутгийн хотод Японы жуулчин бүсгүйг таксины жолооч нь хүчирхийлсэн.

-Дели хотын жуулчид байрладаг guesthouse-ын эзэн нь өөрөө 20 настай Канадын жуулчин бүсгүйг хүчиндсэн байна. Иймээс охид, эмэгтэйчүүдэд Энэтхэг улсаар зорчихдоо сэрэмлэхийг анхааруулж байна!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here