Нүүр хуудас Гадаад мэдээ Японд хүчтэй газар хөдөлж, цунами болох аюул нүүрлээд байна

Японд хүчтэй газар хөдөлж, цунами болох аюул нүүрлээд байна

169
0
Японд хүчтэй газар хөдөлж
Японд хүчтэй газар хөдөлж
Фүкүшима болон Мияги мужийн дунд байдаг Сендай боомтод цунами болж давалгаа 1.4метрийн өндөрт хүрсэн байна.

Сэрэмжлүүлэг болгон Цунами дохиог өгч эхэлсэн бөгөөд газар хөдлөлт үргэлжилсээр байна. Тиймээс сендай эргээс ард иргэдийг нүүлгэн шилжүүлэлт яаралтай хийгдэж байна.  25 км газар хамарсан уг газар хөдлөлт нь 6 цагаас эхлэн 7.4 баллаар Фүкүшимагийн эргээс цохиж эхэлжээ.

Уг газар хөдлөлтийн дараа Цунами болж магадгүй бөгөөд Сендай хотын онгоцны буудал зарим ирэх нислэгүүдийг цуцалж хотоос гарах нислэгүүдийг цаг алдалгүй, минутын зайтай хийхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар газар хөдлөлтийн улмаас 5 хүн тодорхой бэртэл гэмтэл авсаад байна гэсэн албан бус мэдээлэл иржээ.

2011 онд болсон газар хөдлөлтийн үеэр устаж үгүй болсон Даини Цөмийн эрчим хүчний станц нь дахин бий болсон бөгөөд  эрчим хүчний станц дээр газар хөдлөлтийн улмаас реакторууд унтарч тус станцын түлшний насос нь 6цаг 10 минутаас хойш зогсоод байгаа юм. 8 цагийн үед мэдээллэснээр үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан бөгөөд Япон улсын засгийн газраас станцын үйл ажиллагааг зогсоохыг шаардсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here