Нүүр хуудас Гадаад мэдээ Японы хааны угсааны гүнж Аяако хуримаа хийлээ

Японы хааны угсааны гүнж Аяако хуримаа хийлээ

84
0
japan-gunj
Японы хааны угсааны гүнж Аяако хуримаа хийлээ

Японы хааны угсааны гүнж Аяако хуримаа хийж, өндөр хэргэм зэргээ орхилоо. Гүнж Аяако тээврийн компанийн ажилтан Кей Мория нарын хурим даваа гарагт Токио хотын “Мэйжи Жингу” сүмд болсон юм.

Аяако гүнж Японы эзэн хаан Акихитогийн үеэл хунтайж Такамадогийн бага охин юм. Хуримын эхэнд ёс заншлын дагуу хүргэний гэрээс илч ирж, үндэсний хувцастай Аяако гүнжийг “Мэйжи Жингү” сүм рүү машинаар авч явжээ. Хосууд сүмийн үүдэнд уулзаж, хуримын танхимд хамтдаа орж ирсэн байна. Хуримын ёслолд хоёр талын гэр бүлээс 30 орчим хүн оролцжээ.

Сүмд гэрлэх ёслолоо үйлдэж, орон нутгийн бүртгэлийн газар гэрлэлтээ баталгаажуулснаар Аяако гүнж сүүлийн хоёр жилд эгэл жирийн гарал угсааны хүнтэй гэрлэхээ зарлаж, хааны угсаагаа орхиж байгаа хоёр дахь гүнж болж байна.

Хааны угсааны Мако гүнж мөн компанийн ажилтантай гэрлэж, хааны гэр бүлийн тооноос хасагдахаар болоод байгаа юм. Хоёр гүнж жирийн иргэнтэй гэрлэснээр Японы эзэн хааны гэр бүлийн гишүүний тоо 17 болж цөөрч, хааны угсаанд үлдсэн бусад хүмүүсийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here