Нүүр хуудас Гадаад мэдээ Япон улсын зарим хотуудад 130 см зузаан…

Япон улсын зарим хотуудад 130 см зузаан…

266
0
Япон улсын зарим хотуудад 130 см зузаан...
Япон улсын зарим хотуудад 130 см зузаан...
Япон улсын зарим хотуудад 130 см зузаан цас оржээ
Япон улсын Фукуй болон Ишикава мужид их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч эхэллээ. Японы цаг уурын албанаас өгч байгаа мэдээлллээр өнөө өглөөний 8 цагийн байдлаар Ишикава мужийн Кага хотод орсон цасны зузаан 1,4 метрт хүрсэн байна. Харин Фукуй мужийн зарим нутагт 1,3 метр хүртэл зузаан цас орж цасан бүрхүүл тогтоод байна. Фукуй мужийн хувьд цаг агаарын энэ үзэгдэл сүүлийн 37 жилд тохиолдож байгаагүй их хэмжээний цас орсон үзэгдэл болж байна.
japan ulsad
Япон улсын зарим хотуудад 130 см зузаан цас оржээ

Мөн цаг уурын албанаас ирэх 2 хоногт цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа учраас ард иргэдийг шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцохыг мэдэгдсэн байна. Мөн энэ их цасан бүрхүүл усны хоолойг хөлдөөж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа учраас оршин суугчид ард иргэдийг цас цэвэрлэхийг уриалж байна.

japan
Япон улсын зарим хотуудад 130 см зузаан цас оржээ

Цас их орж, шуурга шуурч байгаагийн улмаас Фүкүй мужийн хурдны замд 1500 гаруй автомашин цасанд боогдсон байдалтай байсныг тус улсын өөрийгөө хамгаалах хүчний багийн аврагчид газар дээр нь ажиллаж хурдны замын цасыг цэвэрлэсэн байна.

Харин энэ үеэр нэгэн жолооч автомашин дотроо угаартаж нас барсан байна.

эх сурвалж: mnb.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here