Нүүр хуудас Гадаад мэдээ 27 настай Ким Жон-хёныг сүүлчийн… Гадаад мэдээ 27 настай Ким Жон-хёныг сүүлчийн… Нийтлэгч Mongolia Today - 2017.12.21 326 0 Facebook Twitter Pinterest WhatsApp 27 настай Ким Жон-хёныг сүүлчийн... 27 настай Ким Жон-хёныг сүүлчийн замд нь үджээ Азид алдартай K-поп урсгалын томоохон төлөөлөгч “SHINee” хамтлагийн гоцлол дуучин өнгөрсөн даваа гаригт Сөүл хотын Ганнам дүүрэг дэх студид амиа хорлосон билээ. Тэр дөнгөж 27 настай байсан. Ким Жон-хёны үхэл K-поп урсгалын хэдэн зуун мянган шүтэн бишрэгчдэд уй гашуу авчирсан юм. Түүнийг санхүүгийн бэрхшээл болон шахуу ажлын хуваариас болж стресст орсон гэж таамаглаж байгаа ч найздаа бичсэн захидалдаа алдар нэр, депрессээс болж шаналж буй тухай бичсэн байжээ. Ким Жон-хёныг даваа гаригт студидээ амиа хорлосон байхыг нь олсон билээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч хэдийнэ нас барсан байсан юм. Оршуулгад нь гэр бүлийнхэн, хамтлагийн гишүүдээс гадна цөөн хэдэн уран бүтээлч оролцсон гэнэ. 27 настай Ким Жон-хёныг сүүлчийн замд нь үджээ