Нүүр хуудас Гадаад мэдээ “Bitcoin cash”-д нааштай хандаж буй 30 мянган дэлгүүр байна

“Bitcoin cash”-д нааштай хандаж буй 30 мянган дэлгүүр байна

88
0
bitcoin
"Bitcoin cash"-д нааштай хандаж буй 30 мянган дэлгүүр байна

“Bitcoin cash” сайжруулалт хийгдэж, нийт 30 мянган дэлгүүр Биткойноор үйлчилж байгаа тухай мэдээллийг Bitcoin.com өглөө. Дээрх сайжруулалт хийгдсэнээр илүү олон дэлгүүрүүд BCH-ээр үйлчлэх боломж нөхцөл бүрдсэн гэж учир мэдэх хүмүүс тайлбарлаж байна.

Биткойн Кешийн upgrade буюу сайжруулалт гэдэгт Schnorr signature болон Segwit эргэн сэргэлтийн хувилбар зэргийг дурдаж болно. Өөрчлөлтүүд амжилттай хийгдсэнээр хөгжүүлэгчид нь төлбөрийн сувагчлалыг бий болгох, мөн хүсвэл lightning хэв маяг маягтай төлбөрийн сүлжээ зэргээр үйлчлэх боломжтой.

Түүнчлэн Spedn нэртэй wallet-ын тусламжтайгаар криптовалют ашиглагчдыг нийт 30,476 дэлгүүрт койноороо худалдан авалт хийх боломжийг олгож байгаа юм. Эдгээр дэлгүүрүүдийн тоонд хүмүүсийн сайн мэдэх Whole Foods, Baskin Robbins, Nordstrom, Barnes & Noble зэрэг дэлгүүрүүд багтжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here