Нүүр хуудас Гадаад мэдээ “Coinbase” байгууллагуудад зориулан ОТС крипто арилжааг нэвтрүүлэв

“Coinbase” байгууллагуудад зориулан ОТС крипто арилжааг нэвтрүүлэв

120
0
conbaise
"Coinbase" хөрөнгө оруулагч байгууллагуудад зориулан ОТС крипто арилжааг нэвтрүүлэв

АНУ-ын томоохон крипто арилжааны газар хөрөнгө оруулагч байгууллагуудад зориулсан OTC крипто арилжааг нэвтрүүлж байна.

Крипто арилжаа болон түрийвч/wallet үйлчилгээ үзүүлдэг “Coinbase” нь over-the-counter (OTC) арилжааг хөрөнгө оруулагч байгууллагуудад зориулан эхлүүллээ.

Крипто арилжаагаар дамжуулан арилжаа хийх бус, over-the-counter крипто арилжааны хувилбарыг ашигласнаар байгуулллагууд нь өөр хоорондоо шууд худалдаа хийх боломж бүрдэж байгаа юм.

~”Coinbase” байгууллагуудад зориулан ОТС крипто арилжааг нэвтрүүлэв~

“Coinbase”-ын борлуулалт хариуцсан захирал Кристин Сандлер энэ талаар хэлэхдээ “хөрөнгө оруулагч байгууллагуудын зүгээс OTC крипто арилжаа хийх эрэлт ихээхэн нэмэгдэж байгаатай холбогдуулан уг шийдвэрийг гаргалаа” гэжээ.

OTC үйлчилгээг дэмжиж хамтран ажиллах үйлчилгээний төхөөрөмж нь “Coinbase Custody” байх юм.

Эргэн сануулахад “Coinbase” нь 2018 оны 6 дугаар сарын 6-нд АНУ-ын Үнэт цаас ба арилжааны хороо (SEC)-ноос үйл ажиллагаа явуулах, зохих бүрэн хэмжээний зөвшөөрлийг авч, крипто арилжааны бүх хэлбэрээр ажиллах боломжтой болсон.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here