Нүүр хуудас Гадаад мэдээ “Halloween” кино “Box Office”-ийн жагсаалтыг дахин тэргүүллээ

“Halloween” кино “Box Office”-ийн жагсаалтыг дахин тэргүүллээ

104
0
Halloween
"Halloween" кино “Box Office”-ийн жагсаалтыг дахин тэргүүллээ

“Universal Pictures”-ийн бүтээл учир битүүлэг, аймшгийн төрлийн “Halloween” кино “Box Office”-ийн жагсаалтыг дахин тэргүүллээ.

“Comscore”-ийн мэдээлснээр “Halloween”-ийн кино цувралын 11 дэх анги болон гарч байгаа энэхүү кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкийн кино зах зээлээс 32 сая ам.долларын орлого олсон байна.

10 сая ам.долларын зардлаар бүтсэн “Halloween” киноны олон улсын орлого нь 172 сая ам.доллар давж, олон улсын “Box Office”-ийн жагсаалтыг мөн тэргүүлжээ.

Харин “Warner Bros. Pictures”-ийн бүтээл драм, романтик төрлийн “A Star is Born” кино 14.1 сая ам.долларын орлогоор жагсаалтыг удаалсан байна.

Жүжигчин Брэдли Купер, дуучин Леди Гага нарын тоглосон энэхүү кино 36 сая ам.долларын зардлаар бүтжээ. Олон улсын орлого нь одоогоор 253 сая ам.доллар даваад байгаа аж. “Box Office”-ийн жагсаалтад дөрөв дэх долоо хоногтоо өрсөлдөж байгаа ч орлого нь 26 хувиар буурсныг кино шүүмжлэгч, судлаачид онцолж байгаа юм.

“Sony Pictures”-ийн “Marvel Comics”-ийн супер баатрын сэдэвт “Venom” кино 10.8 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтын гуравдугаарт багтсан байна. Энэхүү киноны олон улсын орлого нь хагас тэрбум ам.доллар давжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here