Нүүр хуудас Гадаад мэдээ Netflix компани “Зуун жилийн ганцаардал” романаар КИНО хийнэ

Netflix компани “Зуун жилийн ганцаардал” романаар КИНО хийнэ

63
0
100-jiliin-gantsaardal
Netflix компани "Зуун жилийн ганцаардал" романаар КИНО хийнэ

Зохиолч Габриэль Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал” романыг “Netflix” дэлгэцийн бүтээл болгох эрхийг авсан талаар өчигдөр мэдээллээ.

Уг зохиолыг анх удаа дэлгэцэнд гаргах бөгөөд испани хэл дээр цуврал кино болгох гэж байгаа талаар тус компаниас мэдээлсэн байна.

Харин гүйцэтгэх продюсераар зохиолчийн хөвгүүд болох Родриго Гарсиа болон Гонсало Гарсиа Барча нар ажиллах гэнэ.

Кино зураг авалтыг Колумб улсад хийхээр төлөвлөж байгаа бөгөөд тус бүтээлийн найруулагч болон гол дүрд тоглох жүжигчдийн нэрийг зарлаагүй байна.

Родриго Гарсиа “Бид “Netflix” болон кино уран бүтээлчдийг дэмжиж буйдаа баяртай байна. Энэ ажлын үр дүнг харахыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ. Тэрбээр “Олон жилийн турш аав маань “Зуун жилийн ганцаардал зохиолоо дэлгэцийн бүтээл болгох эрхийг өгөхийг хүсээгүй юм.

Учир нь энэ түүхийг ганц ангит кинонд багтаах боломжгүй гэж үздэг байсан” гэжээ. Түүнээс гадна зохиолч киног зөвхөн Испани хэл дээр хийх ёстой гэж үздэг байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here