Нүүр хуудас Гадаад мэдээ Upbit криптовалют арилжаа Тайланд, Индонез улсуудад нээгдэнэ

Upbit криптовалют арилжаа Тайланд, Индонез улсуудад нээгдэнэ

68
0
crypto-0
Upbit Тайланд, Индонез улсуудад криптовалют арилжаа нээгдэнэ

Өмнөд Солонгосын Upbit криптовалют арилжааны газар нь Тайланд бoлон Индонез улсуудад шинээр арилжааны газар ажиллалуулахаар боллоо.

БНСУ-ын Upbit нь олон улсын хэмжээнд үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэн тэлэх зорилгоор Тайланд, Индонез улсуудад нээгдэх шинэ арилжааны газрынхаа маркетингийг идэвхтэй хийж эхлээд байгаа юм.

Тун саяхан Upbit нь Сингапурт өөрийн крипто арилжааны газрыг нээсэн билээ. Индонез болон Тайланд улсуудад нээгдэх шинэ криптовалют арилжааны газар нь 130 coin/зоосыг санал болгох юм байна. Upbit нь Өмнөд Солонгос улсдаа хамгийн томоохон крипто арилжааны газруудын нэгт тооцогддог.

Тус арилжааны газар нь Индонез болон Тайландын хэрэглэгчдийг татахын тулд орон нутгийн эх хэл дээр нь сурталчилгаанууд явуулаад зогсохгүй, вебсайтаа ажиллуулж эхэлсэн байна.

Дашрамд хэлэхэд Upbit криптовалют арилжааны газрыг эзэмшдэг Dunamu компани нь Өмнөд Солонгосын хамгийн алдартай, их хэрэглэгчтэй Kakaotalk аппликейшныг ажиллуулагч Какао корпорацын охин компани юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here