Нүүр хуудас Нийгэм Аавууд үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хир хариуцлагатай гүйцэтгэж байна вэ? гэдгээ...

Аавууд үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хир хариуцлагатай гүйцэтгэж байна вэ? гэдгээ үнэлж цэгнэх өдөр.

95
0

Монгол Улс 2005 оны 8 сарын 8-аас эхэлж Аавуудын баярын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай болсон. Монголын эрэгтэйчүүдийн холбооноос анх санаачлан зохион байгуулж ирсэн энэхүү уламжлалт баярын өдөр  тохиож байна. Анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгожээ. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь таван хүүхдээ ганцаараа тэжээсэн ачлалтай аав аж.  1966 онд АНУ-ын ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор “Аавуудын баярын өдөр” болгон зарлажээ. Ерөнхийдөө дэлхий дээр 20 гаруй улс энэ баярыг тэмдэглэдэг юм

Манай улс 2003 онд “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” -г байгуулсан байдаг. Тус холбооноос 2005 оноос хойш “Аавуудын баяр”-ыг зохион байгуулж ирсэн уламжлалтай.                                                                              Сонора Смарт (нөхөрт гарсны дараа Додд овогтой болжээ) бүсгүй ээж нь нас барсны дараа өөрийг нь болон бас таван дүүг нь аав Уильям Жексон Смарт өсгөж, өндийлгөснийг Ээжийн өдөрт зориулсан сүмийн мөргөлийн үеэр эргэн санажээ. Сонора өөрийнх нь хувьд аав нь ямар онцгой хүн байсан, түүнийг хэрхэн хайрлаж, үнэлдэгийг эцэгтээ мэдүүлэхийг хүссэн байна. Юу гэвэл түүний аав эцэг хүний бүхий л үүргээ биелүүлэхийн тулд өөрийгөө гаргуунд нь орхиж, охиндоо хамгийн эрэлхэг, хувиа хичээдэггүй, хамгийн хайртай хүн нь байжээ. Сонора шинэ баяр бий болгох саналыг нутгийн эрх баригчдад тавьж, тэд саналыг нь дэмжиж, Уильям Смартын төрсөн өдөр буюу зургаадугаар сарын 5-нд энэ баярыг тэмдэглэх байсан ч, баярт бэлтгэх хугацаа бага байсан учир зургаадугаар сарын 19-нд тэмдэглэхээр болжээ. Удалгүй энэ өдөр муж улсын бусад хотод ч дэлгэрсэн байна. Тийнхүү аавуудын өдөр эцэгтээ охиных нь барьсан хайр сэтгэл, талархлын илэрхийлэл болжээ. Сарнай нь Аавуудын өдрийн цэцэг бөгөөд аав нь амьд сэрүүн байгаа бол улаан, насан өөд болсон бол цагаан цэцэг барьдаг байна. Зургаадугаар сарын гурав дахь ням гарагт аавын өдрийг Их Британи, Голланд, Франц, Хятад, Япон болон бусад орон тэмдэглэх болжээ.

Харин олон орон эцгийгээ хүндэтгэх өөрийн үндэсний өдрийг бий болгосон нь сонин бөгөөд тодруулвал Германчууд Христийн тэнгэрт хальсан өдөр, Австраличууд 9 сарын эхний ням гараг, Италичууд 3 сарын 19-нд аавын өдрийг тэмдэглэдэг байна. Харин манай монголд 2003 онд Монголын эрэгтэйчүүдийн холбоог байгуулжээ. Тус байгууллага нь эрэгтэйчүүдийг хөгжүүлэх, төлөвшүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Эрчүүдийн эрүүл мэнд, ёс суртахуун гээд тэдний өмнө тулгараад байгаа бүхий л асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж ирсэн байна. Мөн аав нар үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хир хариуцлагатай гүйцэтгэж байна вэ гэдгээ үнэлж цэгнэх өдөр ч гэж хэлж болох юм. Ижий шиг тань гомдсон сэтгэл нь ил цагаан байж нулимсаа тэр бүр харуулахгүй ч зүрхэндээ хурсан шар усаа хоолойдоо тээж, хэлэх олон үггүй дэмий л алсыг ширтдэг юм. Хэчнээн их зовлон байвч хэлж гаргалгүй хурлуулсаар бэтгэрсэн өвчиндөө шаналж, нэг л өдөр дэргэдээс тань мөнхөд холдоно гэдгийг санаарай. Тиймээс эгэл ертөнцийн эгэлгүй баатар аавыгаа хэзээ ч бүү гомдоогоорой.

Айл гэрийн ноён нуруу аав нартаа жилд ганцхан тохиох өдрөөр аавдаа зориулж хэлж амжаагүй чин сэтгэлийнхээ үгээ хэлж баярлуулаарай.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here