Нүүр хуудас Нийгэм Аврах тусгай анги ёслол хүндэтгэлийн өргөөтэй боллоо

Аврах тусгай анги ёслол хүндэтгэлийн өргөөтэй боллоо

106
0
Аврах тусгай анги
Аврах тусгай анги
Онцгой байдлын ерөнхий газрын харьяа хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Аврах тусгай анги үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой ирэх онд тохионо.
Тус ангийн хамт олон түүхт ойгоо угтан олон бүтээлч ажлыг өрнүүлэн ажиллаж байгаагийн нэг нь албан хаагчдын өөрсдийн хүч, бололцоог ашиглан барьсан “Ёслол хүндэтгэлийн өргөө” юм.

Өчигдөр болсон Хүндэтгэлийн өргөөний нээлтийн ажиллагаанд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа П.Баттогтох, дэд дарга, хурандаа Г.Ариунбуян, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар нарын удирдлагууд оролцлоо.

Мөн Монгол Улсын начин, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн дарга, хурандаа Д.Сүхбат, “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч В.Батзориг нар морин хуур эгшиглүүлж, Монгол ардын уртын дуугаар мялаалга өргөж “Ёслол хүндэтгэлийн өргөө”-ний жаврыг үргээлээ гэж ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангиас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here