Нүүр хуудас Нийгэм Автобусны буудал бүрт карт цэнэглэх цэг байршуулна

Автобусны буудал бүрт карт цэнэглэх цэг байршуулна

530
0
card-tsenegleh-tseg
Автобусны буудал бүрт карт цэнэглэх цэг байршуулна
~Автобусны буудал бүрт карт цэнэглэх цэг байршуулна~

Нийтийн тээврийн төлбөрийн систем цахимд шилжүүлээд багагүй хугацаа өнгөрөв. Шинэ үйлчилгээнд иргэдийг дасгах зорилгоор дадах хугацаа олгож, 2016 оноос автобусанд бэлэн мөнгөний хайрцаг байрлуулсан.

Гэвч зорчигчид мөнгөн дэвсгэртийг голоор нь хувааж хийх зөрчил нэлээд гарах болсон. “Улаанбаатар смарт карт” компанийнхны хэлж буйгаар, хүмүүсийн урсан 50, 100, 500-тын дэвсгэрт хоёр орчим сая төгрөг болжээ.

Тиймээс автобусны бэлэн мөнгөний хайрцгийг авч, зөвхөн картаар зорчих шаардлага тавиад буй.

Гэвч карт цэнэглэх цэг цөөн учраас иргэдэд жолооч нарт бэлэн мөнгө өгч, нийтийн тээврийн орлогоос хотын төсөвт төвлөрөх мөнгө багасаж буй гэнэ.

Албаны эх сурвалж энэ талаар “Жолооч нар орлогоороо бус, ажилласан цагаараа цалинжиж байгаа. Гэсэн хэрнээ иргэдээс бэлэн мөнгө авч, хотын төсвөөс хумсалж байна. Нэг жолооч үйлчлүүлэгчдээс өдөрт дунджаар 30-40 мянган төгрөг авдаг. Энэ мөнгө хотын төсөвт орох ёстой. Тиймээс бид карт цэнэглэх цэгийн тоог олшруулж, төсвийн орлогоо алдахгүй байх арга хэмжээ авахаар төлөвлөлөө. Удахгүй цэгүүдийг байрлуулж эхэлнэ” гэсэн юм.

Өглөөний 06.00 цагт ч ажиллаж байх эл цэгүүдийг автобусны бүх буудалд байрлуулах юм байна. Өнгө үзэмж сайтаа байхаас гадна үүгээр хүнсний бүтээгдэхүүн бус, сонин, сэтгүүл, автобусны төлбөрийн карт л худалдах аж.

Цэгүүдэд лед дэлгэц суурилуулж, аль чиглэлийн автобус, хаана явж байгааг мэдээлэх гэнэ. Мөн хяналтын камер байрлуулж, зогсоолыг хянах аж. Ингэснээр халаасны хулгайн хэрэг буурч, хувийн такси зогсох зөрчил багасна гэж тооцжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here