Нүүр хуудас Нийгэм АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭРХ ХАЛААСНЫ ХУЛГАЙГ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ

АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭРХ ХАЛААСНЫ ХУЛГАЙГ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ

195
0

Хяналтын камер байрлуулсны үр дүнд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нутаг дэвсгэрт хамаардаг автобусны буудлууд дээр үйлдэгддэг халаасны хулгайн гэмт хэргийг таслан зогсоожээ.  Чингэлтэй дүүргийн 10-19 дүгээр хороо тус хэлтэст харьяалагддаг юм.

Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын санхүүжилтээр 2016 онд 152 ширхэг шинэ хяналтын камерыг гудамж талбайд байрлуулсан байна. Мөн зөвшөөрөл авах гэж байгаа болон зөвшөөрлөө сунгуулах гэж буй аж ахуй нэгжид стандартын шаардлагад нийцсэн хяналтын камерыг гадна, дотроо байруулах шаардлага тавьж, хэрэгжилтэд цагдаагийн хэлтсээс хяналт тавьсны дүнд аж ахуйн нэгжүүдийг бүрэн камержуулах нөхцөл бүрджээ. Түүнчлэн “Далайхүү”, “Нарантуул-2” зэрэг хүн олноор төвлөрсөн үйлчилгээний газруудыг бүрэн камерын хяналтад авсан гэж Урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, цагдаагийн ахмад С.Ганбаатар ярьсан.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн орон байрны хулгайн хэргийг 151 дүгээр худгийн баруун талд байрлуулсан камерын тусламжтайгаар илрүүлж, сэжигтнийг барьжээ. Гудамж талбайд хяналтын камер байрлуулах нь орон байр, халаасны хулгай, танхайрах гэмт хэргийн илрүүлэлтэд эерэг нөлөө үзүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here