Нүүр хуудас Нийгэм Автомашинтай жагсагчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

Автомашинтай жагсагчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

79
0
mashintai-jagsagchid
Автомашинтай жагсагчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр 11.00 цагт шатахууны үнийн хөөрөгдлийн эсрэг автомашинтай жагсагчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Бензин, шатахууны үнэ өсч, энэ нь өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөн, иргэдийн амьдралд ихээхэн дарамт болж байгаа учир төр, засаг дорвитой арга хэмжээ авахыг шаардан энэ сарын 7-12-ны өдрийн хооронд иргэд автомашинтай жагсаал зохион байгуулсан. Тэд шатахуун түгээх газрууд шатахуунаа дутуу шахдаг, хуурамч бензин үйлдвэрлэдэг, импортлогч аж ахуйн нэгжүүд төр, засагт шахалт үзүүлж мөнгө авдаг, үгсэн хуйвалдаж үнэ нэмдэг зэргийг жагсаалынхаа үеэр эсэргүүцэн хэлж байсан.

Тэд Төрийн ордныг гороолон таван өдөр жагссаны эцэст Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзсанаар жагсаалаа зогсоосон. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд энэхүү уулзалтын үеэр “Шатахууны үнийг төрөөс хүчээр тогтоон барих боломжгүй. Зах зээлийнхээ зарчмаар зохицуулагдана. Нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулбал шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болно” гэсэн билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here