Нүүр хуудас Нийгэм Автотээврийн салбарын үйлчилгээг нэг цэгээс авах боломж бүрдлээ

Автотээврийн салбарын үйлчилгээг нэг цэгээс авах боломж бүрдлээ

226
0
autoteewriin_undesnii tow
Автотээврийн салбарын үйлчилгээг иргэдэд нэг цэгээс хүргэнэ
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төрийн өмчийн ашиглалт, хяналтыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд

“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөг энэ сарын 3-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү өдөрлөгөөр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх, үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагыг олон нийтэд таниулах, мэдээлэл өгөх юм байна.

Автотээрийн үндэсний төв ТӨҮГ нь Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохицуулж, зохион байгуулах үндсэн чиг үүргийн дагуу Автотээврийн тухай хууль, Засгийн газрын тогтоол болон дүрмэнд заасны дагуу үйл ажиллагаа, үйлчилгээгээ олон нийтэд хүргэх юм.

Тухайлбал, Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 дугаараас автотээврийн салбарын бүхий л мэдээллийг авах, хууль бус тээвэрлэлтийн талаар хяналтын байцаагч сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх, хөдөлгөөний удирдлагын төв буюу 24 цагийн GPS-ын хяналтын талаар танилцуулах, баруун талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн бэлдэцийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, явуулын техникийн үзлэгийн талаар зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэчлэх, шилжилт хөдөлгөөн хийх, бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй тээврийн хэрэгслийг бүртгэх, сүүлийн 5-6 жил татвар төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй, хасагдах жагсаалтад орсон тээврийн хэрэгслийг хүсэлтийн дагуу үнэ төлбөргүй бүртгэлээс хасах, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг танилцуулах, мэргэшсэн жолоочийн шалгалтын талаарх мэдээлэл өгөх, шалгалт авах, авто үйлчилгээний ангилал тогтоолгох талаар нэгдсэн мэдээлэл өгөх зэрэг арга хэмжээ болох аж.

Иргэд, аж ахуй нэгж байгууллагууд тус өдөрлөгт оролцож, автотээврийн бүхий л үйлчилгээг нэг дор авах боломжтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here