Нүүр хуудас Нийгэм Авто угаалгууд саарал усаа дахин ашиглах шаардлагатай!

Авто угаалгууд саарал усаа дахин ашиглах шаардлагатай!

126
0
auto-ugaalga
Авто угаалгуудад саарал усаа дахин ашиглах шаардлагатай!

Прокурорын байгууллагаас 2019 онд “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан ажиллах зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд Баянгол дүүргийн прокурорын газар тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

Хамтын ажиллагааны хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Автомашин угаалгын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалт хийжээ. Автомашин угаалгын үйлчилгээний ангилал, Ерөнхий шаардлага MNS 5347:2003 стандарт болон “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах зорилгоор шаардлагатай үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгож, цэвэршүүлсэн усыг эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлэх” гэсэн Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоолын 2 дахь заалтын хэрэгжилтэнд хамтарсан хяналт, шалгалт хийсэн байна.

Тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Автомашин угаалгын үйлчилгээ эрхлэх 15 аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгахад авто угаалгын газрууд нь үйлчилгээний явцад гарсан бохир усаа төвлөрсөн шугамд нийлүүлж байсан тул саарал усаа дахин ашиглах төхөөрөмж суурилуулах тухай Улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here