Нүүр хуудас Нийгэм Ажлын бэлэн хувцасны хямдралтай худалдаа болно

Ажлын бэлэн хувцасны хямдралтай худалдаа болно

175
0
ajliin-huwtsa-expo-2019
"Ажлын хувцас, хөдөлмөр хамгаалал - 2019" экспо болно

Монголын Оёдлын Салбарын Мэргэжилийн Нэгдсэн Холбоо (ОСМНХ)-оос санаачлан ХХААХҮЯ, БХБЯ, ХНХЯ-дуудтай хамтран “Ажлын хувцас, хөдөлмөр хамгаалал-2019” экспог 03-р сарын 25-аас 03-р сарын 31 хүртэл Говь үйлдвэрийн замын эсрэг талд Монгол экспо төвд зохион байгуулагдах гэж байна.

Экспоны үеэр загварын шоу, ажлын бэлэн хувцасны хямдралтай худалдаа, газар дээр нь хямдралтай үнээр ажлын хувцасны захиалгын гэрээ байгуулах боломж, хамгийн гол нь бүх ажлын хувцас үйлдвэрлэгч, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл худалдан борлуулдаг компаниуд нэг дор цугларах юм байна.

Энэ жилийг Засгийн газраас “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил” болгон зарласантай холбогдон экспог яамдууд дэмжин ажиллаж байгаа билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here