Нүүр хуудас Нийгэм АЖ Б.Зангад, А.Долгор, аялагч Ж.Золбаяр нар “Хангарди” одон хүртлээ

АЖ Б.Зангад, А.Долгор, аялагч Ж.Золбаяр нар “Хангарди” одон хүртлээ

173
0
hangarid-odon-hurtlee
АЖ Б.Зангад, А.Долгор, аялагч Ж.Золбаяр нар “Хангарди” одон хүртлээ

Нийслэл хотын удирдлагын зүгээс өнөөдөр Монголын Улсын Ардын жүжигчин Б.Зангад, А.Долгор нар болон Монголын дижей, аялагч Ж.Золбаяр нарт хүндэтгэл үзүүлэн,

нийслэлийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулж, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласныг үнэлэн Улаанбаатар хотын дээд шагнал “Хангарди” одонгоор шагнав.

Шагналыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗД-ын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар гардуулав.

Шагнал гардуулах үеэр Монголын Улсын Ардын жүжигчин, Монголын Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга Б.Зангад

НИТХ, НЗДТГ-аас Нийслэлийн дээд шагнал Хангарьди одонгоор шагнасанд нийт уран бүтээлчдийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье.СТӨ-ний 30 жилийн ойн арга хэмжээ саяхан болсон, Нийслэлийн удирдлагууд урлаг соёлын өргөөг маань сэргээн засварлах, үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэнд Монголын нийт уран бүтээлчид бид асар их баярлаж байна. Бидэнд хийж бүтээх онгод хийморь, урам хайрласан та бүхэнд баярлалаа” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here