Нүүр хуудас Нийгэм Азийн хөгжлийн банкны төслийн үнэлгээ…

Азийн хөгжлийн банкны төслийн үнэлгээ…

360
0
Азийн хөгжлийн банкны төслийн үнэлгээ...
Азийн хөгжлийн банкны төслийн үнэлгээ...
Азийн хөгжлийн банкны төслийн үнэлгээний Зөвлөлдөх багийг хүлээн авч уулзав
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр Азийн хөгжлийн банк, Японы Ядуурлыг бууруулах сангийн техникийн туслалцаатай хэрэгжиж байгаа “Эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах төслийн бэлтгэл хангах техникийн туслалцааны төсөл”-ийн үнэлгээний Зөвлөлдөх багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Зөвлөлдөх багийн ахлагч, АХБ-ны Хамтарсан санхүүжилтийн үйл ажиллагааны албаны Санхүүгийн түншлэлийн ахлах мэргэжилтэн ноён Рикард Элфвинг техникийн туслалцааны төслийн явцын талаар Сайдад товч мэдээлэл өгөөд, төслийн хүрээнд хийгдэж байгаа судалгаа, боловсруулж байгаа Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн онцлог, загвар, бүрэлдэхүүн хэсгүүдийн талаарх төслийн Зөвлөх багийн саналаа танилцуулав.

Сайд Д.Сарангэрэл Зөвлөлдөх багийн төлөөлөлтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд АХБ Монгол Улсын нийгэм эдийн засгийн бүх салбарт, тэр дундаа эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулагч түнш байсаар ирсэнд талархалтай явдгаа илэрхийлэв. Тэрбээр, эрүүл мэндийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх, анхан болон аймаг, дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, салбарын засаглал, санхүүжилт, чадавхийг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулахуйц хөрөнгө оруулалтын хөтөлбөрт Засгийн газрын зүгээс өндөр ач холбогдол өгч байгааг онцлоод, хөтөлбөрийг эхнээс нь үр дүнтэй, цаг алдалгүй хэрэгжүүлэх нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар нэн тулгамдаж байгаа нийслэлийн гэр хорооллын иргэд, Монгол Улсын хөдөө орон нутагт, тухайлбал алслагдсан баруун бүсэд, амьдарч байгаа иргэдэд онцгой ач тустай гэдгийг тэмдэглэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here